Sunnylife Mongolia

Manager

3:32

Hi there. How can I help you?

Автомашины хар хайрцаг

Та сонголтоо хийхээс өмнө доорхи мэдээлэлд анхаарал хандуулна уу.

Хар хайрцаг гэж юу вэ?

Товчхондоо бол автомашины хар хайрцаг нь таны замын хөдөлгөөнд оролцож байх үеийн видео бичлэгийг бичиж хадгалж байх үүрэгтэй видео төхөөрөмж гэж ойлгож болно. Зарим хэрэглэгчид үүнийг онгоцны хар хайрцагтай жиших, эсвэл далд, нууцаар байрлуулсан ч бичиж болно гэж эндүүрдэг. Тэгвэл хар хайрцаг таны гар утастай л ижил зарчмаар ажиллана. Та сайн бичлэг хийхийг хүсвэл утсаа ил барьж, камерын чанарыг нь сайжруулж, зөв чиглэлд харуулан барих шаардлагатай болдог. Хар хайрцаг үүнтэй яг ижил. 

Түүний хэрэгцээ юу вэ?

Хар хайрцагны үндсэн хэрэглээ нь таныг зам хөдөлгөөнд оролцож байх үедээ холбогдсон аливаа асуудалд гэм буруугүйг нотлох, даатгалын үйлчилгээг саадгүй хүртэх, шаардлагагүй торгууль шийтгэлээс хамгаалах зэрэг юм. Түүнчлэн хэрэглэгчдийн шаардлагад үндэслэн шинээр нэмэгдсэн технологиудын ачаар таны автомашиныг зогсоолд байх үед ч гэмт халдлагаас хамгаалах, жолоочийг зам тээврийн болзошгүй ослоос сэргийлэх зэрэг нэмэлт үүргүүдийг ч мөн хар хайрцаг гүйцэтгэж чаддаг болсон байна. 

Хар хайрцагны төрлүүд

Хэрэглэгч бүр өөрийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан олон төрлийн функц, хүчин чадал бүхий загваруудаас сонголт хийх боломжтой. Энгийн хэрэглээний загварууд нь CPU, камерын нягтрал, камерын тоо, брэнд, багтаамж, нэмэлт функцүүдээр ялгаатай байдаг. Харин хүнд механизм, тээврийн автомашин, автобус зэрэгт зориулагдсан өндөр багтаамжит загварууд нь 4 хүртэл камераар олон өдрийн бичлэг хадгалах бөгөөд жолооч бичлэгийг хуулах, үзэх, устгах боломжгүй зэрэг нэмэлт функцтэй байдаг.

Бидний тухай

Саннилайф ХХК нь тухайн үедээ хэрэглэгчдэд цоо шинэ зүйл байсан автомашины хар хайрцаг нэрийн төхөөрөмжүүдийг 2013 оноос эхлэн Монголын зах зээлд анхлан танилцуулан оруулж ирсэн билээ. Улмаар өөр нэрийн EAGLE автомашины хар хайрцагийг Монгол цэстэйгээр үйлдвэрлүүлэн хэрэглэгчиддээ жижиглэнгийн болон бөөний нийлүүлэлтийг идэвхитэйгээр хийж ирлээ.          Тийм ч учраас бид энэ төрлийн бүтээгдэхүүний зах зээлд хамгийн анхдагч бөгөөд туршлагатай нийлүүлэгч гэдгээ итгэлтэйгээр хэлж чадна. Өнөөдрийн байдлаар бид Солонгос болон Хятад улсын 4 үйлдвэрлэгчтэй түншлэн ажиллаж, хамгийн сүүлийн үеийн, хамгийн чанартай  хар хайрцгуудыг, зах зээл дээрх хамгийн боломжит үнээр хэрэглэгчиддээ нийлүүлэн ажилласаар байна. 

Туршлага

8+ жил

Борлуулалт

3000+ 

Түнш үйлдвэр

4+

Хар хайрцагны жишээ зургууд

Энгийн хэрэглээний 1 камертай загвар гэдэг нь зөвхөн тээврийн хэрэгслийн урд хэсгийг буюу хөдөлгөөнд оролцож байгаа байдлыг бичих зориулалттай камерууд юм. 

Видео мэдээлэл

Voice шоуны хөтлөгч Ууганаа

Voice шоуны coach УКА

Voice шоуны coach Отгоо

Такси үйлчилгээ эрхлэгч

Замын цагдаа зөвлөж байна

Хар хайрцагт бичигчдсэн зарим бичлэгүүдээс